Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ДАРХАН АЛТАН БӨМБӨГ КЛУБ”-ИЙН НЭРЭМЖИТ ОЛОН ХОТЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ДАРХАНД ЭХЭЛЛЭЭ

2019-01-04

Монголын гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, өсвөрийн тамирчдын амжилтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн тамирчдыг бэлтгэн гаргахад өндөр үүрэг гүйцэтгэж ирсэн Дархан Алтан бөмбөг клубийн 5 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан 15-16 насны эмэгтэй өсвөрийн волейболчдын нээлттэй тэмцээн энэ оны 1 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр /2019.01.04/ тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо. “ДАРХАН АЛТАН БӨМБӨГ КЛУБ”-ийн 5 жилийн ой нэрэмжит олон хотын нээлттэй тэмцээн нь волейболын спортоор хичээллэгч хүүхэд залуучуудын хүсэл сонирхлыг нэмэгдүүлж, чөлөөт цагийг үр дүнтэй зөв боловсон өнгөрүүлэх, Дархан-Уул аймгийн волейболын хөгжилд хувь нэмрээ оруулж, залгамж халааг бэлдэх зорилготой ба тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Анд авто сервис, Түмэн буудай ХХК, Тамирчдын эцэг эхийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Уг тэмцээн нь зөвхөн өсвөрийн эмэгтэй тамирчдын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.Тэмцээнд Дархан, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Булган зэрэг аймгууд болон нийслэлийн гар бөмбөгийн спортын клубуудын нийт 27 багийн 330 гаруй баг тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорьж байгаа бөгөөд тэмцээний ялагч баг алтан медаль, өргөмжлөлөөс гадна 1 сая төгрөгийн эзэн болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%