Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2019-01-11

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш авлигыг соён гэгээрүүлэх багц сургалтуудыг үе шаттайгаар улсын хэмжээнд явуулж байна. Өнөөдөр /2019.01.11/ Авлигатай тэмцэх газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах нь” сэдэвт сургалтыг эхлүүллээ. Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр төрийн байгууллагуудын удирдах 100 гаруй албан тушаалтан хамрагдаж байгаа бол маргааш хүний нөөц, дотоод ажил хариуцсан албан хаагчид хамрагдах юм байна. Төрийн албаны хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны сүүлийн жил учраас төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг сэдвийг нэн тэргүүнд албан хаагчдад олгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр ийнхүү улсын хэмжээнд сургалтуудыг явуулж байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%