Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлд Рейлбус галт тэрэг явна

2019-01-31

Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээас Дархан-Улаанбаатар чиглэлд нэмэлтээр Рейлбус галт тэргийг явуулахаар болжээ.

Тодруулбал хоёрдугаар сарын 4-ны өдрөөс буюу битүүний өдрөөс эхлэн 10-ны өдрийг дуустал Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан чиглэлд 961,962-р галт тэрэг буюу Рейлбус, шинийн 1,2,3-ны өдрүүдэд Дархан-Сүхбаатар, Сүхбаатар-Дархан чиглэд 963,964-р галт тэргийг нэмэлтээр явуулахаар болсон байна.

Улаанбаатар-Дархан чиглэлд дээр дурдсан өдрүүдэд Рейлбус галт тэрэг өглөө 09.00 цагт хөдөлж 13.10 цагт Дарханд хүрэхаж.Дархан-Улаанбаатар чиглэлийн Рейлбус 13.45 цагт хөдөлж Улаанбаатар хотод 18.18 цагт хүрэх ажээ.

Мөн Дархан-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг 10.25 цагт хөдөлж 12.20 цагт Сүхбаатар өртөөнд хүрэх аж.Сүхбаатар-Дархан чиглэлд 13.05 цагт хөдөлж 15.01 цагт Дархан өртөөнд ирэх ажээ.

Зорчих тасалбарын үнийн тухайд Улаанбаатар-Дархан, Дархан-Улаанбаатар чиглэлийн Рейлбус том хүн 14.600 төгрөг, хүүхэд 6400 төгрөгөөр зорчих аж.

Дархан-Сүхбаатар, Сүхбаатар-Дархан чиглэлийн галт тэрэг том хүн 29000 төгрөг, хүүхэд 10000 төгрөгөөр зорчих ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%