Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дарханы цэргүүд Эх орны дорнод хил хязгаарыг нэр төртэйгөөр сахин хамгаалж байна

2019-02-19

Дархан-Уул аймгаас хугацаат цэргийн алба хааж байгаа эрчүүдээ жил бүр аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын бүрэлдэхүүн эргэж гарын бэлэг гардуулан, гэр бүлээс нь явуулсан илгээмж, захидал тэргүүтнийг хүлээлгэн өгч төрөлх нутаг болсон Дархан-Уул аймгийн хөгжил дэвшлийн хамтдаа ярилцаж дурсгалын зураг татуулан ирдэг байсан бол харин өнөө жил өргөн бүрэлдэхүүнтэйгээр цэрэг эрсээ эргээд ирлээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Цэргийн штаб, сумдын Засаг даргын Тамгын газар, эцэг эхийн төлөөлөл хамтран 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэргийн алба хааж байгаа эрчүүдээ эргэсэн юм. Иргэдэд батлан хамгаалах салбарын мэдээ мэдээллийг ил тод нээлттэй хүргэх, Иргэн- цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн анги салбарын үйл ажиллагаатай хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхнийг танилцуулах зорилготойгоор тус ажил явагдсан бөгөөд цэргүүд тэсвэр тэвчээр, дасан зохицох чадвар, зуны аагим халуун, өвлийн тэсгэм хүйтнийг үл ажран эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй амжилттай биелүүлж байгаа гэдгийг тус ангийн захирагч онцолж байсан юм. Хугацаат цэргийн албан үүргээ үлгэр жишээчээр хааж, сурлага, сахилгаараа хамт олноо хошуучилсан найман цэргийг сайшаан “Ангийн байлдааны туг”-ийн дэргэд авхуулсан зургаар шагнаж дурсгал болгон хадгалууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4077
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%