Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​Амаржих эмнэлгийн барилгын ажил 95 хувьтай байна

2019-04-03

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Амаржих эмнэлгийн гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байна. 
Барилгын ажил 2018 оны 8 дугаар сараас эхэлж өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байгаатай Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан танилцлаа.
Орчин үеийн техник технологи, шийдлээр баригдсан энэхүү эмнэлэгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, улсын их хурлын гишүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоног төхөөрөмжүүдийг хандивласаар байгаад амаржих тасгийнхан баяртай байна.
Барилга угсралт, тохижилтын ажил дууссан бөгөөд ганцхан лефтийн асуудал хүндрэлтэй байгаа ажээ. Тиймээс даруй шийдэн амаржих эмнэлгээ ашиглалтад оруулах хэрэгтэйг Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан зөвлөлөө.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%