Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛЭХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2019-04-10

Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-6 насны хүүхэд, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд үйлчлэх шүдний эмнэлгүүдийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулжээ. Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж, хүүхдүүдэд үйлчлэхээр болжээ. Тухайн эмнэлгүүд энэ сарын 8-наас эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж эхэлсэн бөгөөд манай аймагт 11 эмнэлэг тус үйлчилгээг үзүүлэх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%