Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ой хээрийн түймрийн үед ажиллах мэргэжлийн ангиудыг чадавхжуулах хээрийн дадлага, сургууль болов

2019-04-12

Монгол улсын ойн тухай хуулинд жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой хээрийн түймэр гарах “түймрийн аюултай үе” гэж тодорхойлдог. 

Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран Ой хээрийн түймэр гарсан үед дайчлагдан ажиллах гамшгаас хамгаалах 4 сумдын мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлын хангуулах хээрийн дадлага сургуулийг өнөөдөр /2019.04.05/ зохион байгууллаа.

Дадлага сургуульд Дархан-Уул аймгийн 4 сумд тус бүрийн 15 нийтдээ 60 гаруй иргэн хамрагдсан юм.Дадлагын үеэр зохиомлоор гал түймэр үүсгэн, бодит практикт хээрийн түймэр унтраах дадлага хийлгэсэн юм. Томилгоот бүрэлдэхүүний хүн хүч техник хэрэгслийн бэлэн байдал, гамшгийн үеийн нөөц бүрдүүлэлтийг шалган, заавар зөвлөмж өгчээ. 

Мөн ой хээрийн түймрийн үед ашиглагддаг багаж, техник тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг газар дээр нь үзүүлэн таниулсан юм. Жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр нь “түймрийн аюултай үе”-д тооцогддог. Энэ жилийн тухайд өвөл хур тунадас бага орсонтой холбоотойгоор хаврын хуурайшилт өндөр байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсан.

Тиймдээ ч аймгийн хэмжээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ой хээрийн бүсэд үйлдэх аливаа үйл ажиллагааг 6 дугаар сарын 10-ныг хүртэл хориглон, 4 сумд тус бүрт морин эргүүлүүдийг ажиллуулж байгаа юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4077
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%