Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Бүтээмжийн өсөлт, өрсөлдөх чадварын хариуцлагатай засаглал” сэдэвт Олон улсын сургалт семинар болов

2019-04-30

2019 оны 04 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Азийн Бүтээмжийн Байгууллага /APO/, Бүгд Найрамдах Бангладеш Улсын Аж үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Бангладеш Улсын Үндэсний Бүтээмжийн Байгууллага хамтран БНБУ-ын нийслэл Дака хотод “Бүтээмжийн өсөлт, өрсөлдөх чадварын хариуцлагатай засаглал” сэдэвт Олон улсын сургалт семинарыг зохион болжээ. 
Тус семинарт 15 гаруй орны 30 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлж Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Д.Жаргалсайхан “Дархан-Уул аймгийн ЗДТГазарт Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн нь” сэдвээр илтгэл тавьсан байна. 
Уг илтгэлийг Удирдлагын зүгээс “Сайн засаглалын шилдэг туршлагыг хуваалцахын хамт орон нутгийн иргэдэд маш их үр өгөөжөө өгч байгаад бид чин сэтгэлээсээ талархаж байна.” гэсэн дүгнэлт өгчээ. Эрдэмтэн судлаач, доктор Jin-Wook Choi, Dato Abdul Latif bin Hj нарын улсын салбарын хариуцлагатай, сайн засаглалыг хөгжүүлэх онолын мэдлэг, хэрэгжүүлж байгаа практик туршлага нь Засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг төрийн захиргааны бүх салбарт илүү ихээр хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах болно. 
Семинарын үеэр олж авсан мэдлэг, туршлага, дадлага нь бидний цаашдын болон ирээдүйн төрийн захиргааны салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%