Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Нийгмийн эгэх хариуцлага” тэтгэлэгт богино сургалтын урилга

2019-05-17

Дэлхийн банкны захиалгаар “Нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт тэтгэлэгт богино хугацааны сургалтыг 2019 оны 06 дугаар сард нэг удаа Орхон аймагт зохион байгуулах гэж байна. Уг сургалтын тэтгэлэгт сургалтын төлбөр, нийтийн тээвэр (автобус, галт тэрэг)-ийн зардал, өдрийн хоол багтсан болно.

Сургалтын үндсэн зорилго ньМонгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.

Сургалт зохион байгуулах хугацааСургалт 2019оны 06 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгаас нийт 30 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.

Сургалтад хамрагдагчдад тавигдах шаардлага:

Үндсэн шаардлагаМонгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл (MASAM)-ийн хүрээнд зохион байгуулагдсан ижил сургалтад өмнө нь хамрагдаагүй байх

Нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг дэмжиж ажиллах сонирхолтой, сургалтаар эзэмшсэн мэдлэг чадвараа орон нутагтаа хэрэгжүүлж, бодитой үйл ажиллагаа болгон өрнүүлэх зорилго, тэмүүлэлтэй байх

Нэмэлт шаардлагаОрон нутаг дахь төрийн бус байгууллагад ажилладаг байх эсвэл тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл, эсвэл

Аймаг, сумдын ЗДТГ-ын албан хаагч, эсвэл аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг байх эсвэл,

Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн удирдлага, багш ажилтан байх

Бүрдүүлэх материал: Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл (цахим линкээр бүрэн мэдээллээ илгээх)

Холбоо барих утас: 70132091, 99022234, И-мэйл: institute_pd@naog.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%