Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Бууж саатах-Бурхантын хөндий” Төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум Дархан хотноо боллоо

2019-05-28

“Бууж саатах-Бурхантын хөндий” Төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум Дархан хотноо эхэллээ. Энэхүү форумыг тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дарханы аялал жуулчлалын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. 

Форумыг нээж Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат үг хэллээ. Тэрбээр, Дархан-Уул аймгийн хувьд дэд бүтэц, байгаль, түүх соёлын дурсгал, эдийн засгийн давуу талаа ашиглан өөрийн гэсэн онцлогтой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгон гадаад харилцаагаа өргөжүүлэх замаар “2030 онд Нутгийн иргэдэд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг өндөр хөгжүүлсэн тусгай сонирхлын аяллын төв болсон байх”-аар “Алсын хараа”-гаа тодорхойлж, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө -2030” бодлогын баримт бичгийг 2018 оноос батлан хэрэгжүүлж эхэллээ.

Бид өнгөрсөн онд “Бууж саатах-Бурхантын хөндий” төвийн бүсийн аялал жуулчлалын анхдугаар форумыг аймагтаа зохион байгуулж, үйлчилгээний байгууллагуудын чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг дэмжих, нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал, морин аяллыг хөгжүүлэх зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нутагшуулан ажиллаж байна.

Энэ онд тус форумыг олон улсын чанартайгаар зохион байгуулж бүс нутаг болон дэлхийн олон хотуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын цогц бүтээн байгуулалтуудыг бий болгох, Ази Европыг холбосон олон улсын төмөр болон авто замын тэнхлэг, эртний Цайны замын өртөө дайран өнгөрдөг давуу талаа ашиглах өвлийн болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.


Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дан ганц төрийн байгууллагууд төдийгүй салбарын мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, их дээд сургуулиуд, иргэдийн идэвхтэй оролцоо чухал билээ.

Иймд та бүхнийг Дархан-Уул аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөх энэхүү форумд идэвхтэй оролцож, ажил хэрэгч санал санаачилга гарган, шийдлээ олсон олон ажил, асуудлын ард хамтдаа гарцгаана гэдэгт итгэлтэй байна. Форумын ажиллагаанд амжилт хүсье!" гэв.

Форумаар аялал жуулчлалын салбарын бодлого, хэрэгжилт, Төвийн бүсийн аялал жуулчлалд- Дархан-Уул аймгийн оролцоо, Төвийн бүсийн зам тээврийн салбарын өнөөгийн байдлын талаар холбогдох албаныхан танилцуулж Дархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжүүлэх гарц, шийдлийг хэлэлцлээ. Мөн БНСУ-ын Кёнги аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, бодлого төлөвлөлт, Альтернатив аялал жуулчлал, Орон нутагт аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлсэн хотуудын тэргүүн туршлага, ОХУ-ын мужын аялал жуулчлалын хөгжил, бодлого төлөвлөлт, Аялал жууулчлалын чөлөөт цагийн хувьсал ба байгалийн аялал жуулчлал Монгол Улсад, Тал нутгийн аялал жуулчлалын талаарх тэргүүн туршлагуудтай танилцсан юм.


Форумд Дархан комфорт цогцолбор нь үйл ажиллагаагаа сурталчилан оролцлоо. Мөн “Дархан Нэхий” ХК, “Эко ноос” ХХК, “Ариун эх цацал” ХХК, “Тэс оргил” ХХК-иуд болон Дарханы дархчууд гар урлалын бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.

Төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форумд гадаад дотоодын аялал жуулчлалын салбарын эрдэмтэн судлаач, их дээд сургуулиуд, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид, БНСУ-ын Кёнги аймгийн Аялал жуулчлалын холбоо, Кёнги аймгийн морь сонирхогчдын холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн аялал жуулчлалын тэнхимийн экспертүүд зэрэг нийт 100 гаруй хүн оролцлоо.


Маргааш буюу 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр аялал жуулчлалын салбарт ажиллаж буй судлаач багш нарын "Аялал жуулчлалын салбарын үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулах" сургалт Дархан Комфорт цогцолборт үргэлжилнэ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%