Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧ Б.ОДГЭРЭЛ 2-Р БАГТ АЖИЛЛАЛАА

2019-06-02

Улаангом сумын 2-р багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэл тойрогтоо ажиллаж “Арсай” багийн малчдын хуралд оролцон цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцон иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Мөн 2-р багт баригдаж байгаа 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. Тус барилгын ажлыг Л.Дашдэндэв захиралтай “ДМТМ” ХХК гүйцэтгэж 8-р сарын 15-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

2018 онд төлөөлөөгч Б.Одгэрэл өөрийн мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2-р багийн төвийн барилгыг хувийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан билээ. 2012 оноос хойш багийн төвийн барилгагүй байсан тухайн багийн иргэд төрийн үйлчилгээ, хурал зөвлөгөөн, чөлөөт цагаа өнгөрөөх арга хэмжээ зохион байгуулагдахад чухал ач холбогдолтой ажил боллоо хэмээн онцолж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5034
3628 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%