Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ОД" ЦОГЦОЛБОРЫН "В" БАЙРНЫ СПОРТ ЗААЛЫГ БАРИХ ШАВ ТАВИГДЛАА

2019-06-06

Дархан-Уул аймгийн Улсын тэргүүний Од цогцолбор сургууль 3000 гаруй сурагчтай.
Сургуулийн гурван байртай бөгөөд Дархан сумын 15 дугаар багт байрладаг “В” байр нь сурагчдын биеийн тамирын заалгүй байжээ.
Тиймээс сургуулийн удирдлагууд аймгийн Засаг дарга С.Насанбат, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарт спорт заалтай болох хүсэлтийг гаргажээ.
Улмаар энэ жилийн улсын төсөвт спорт заалны төсөв сууснаар /2019.06.03/ "Од" цогцолбор сургуулийн хичээлийн "В" байрны спорт заалыг барих ажлын шавыг тавьлаа.
Тус ажлыг "Зэндмэнэ суварга" ХХК гүйцэтгэж гэрээт хугацаагаар энэ оны 8 дугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. "Од" цогцолбор сургуулийн “В” байранд 450 гаруй нь сурагчид хичээллэдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4077
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%