Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН КИРГИЗ УЛСЫН ИССЫК-КУЛЬ МУЖТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2019-06-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсад 06-р сарын 12-14-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Уулзалт хэлэлцээрийн дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан 9 төрлийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Киргиз улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болж өндөрлөлөө.

Энэ үеэр Монгол Улсын Увс аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газрын Иссык-Куль муж дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын алба хооронд “ХУДАЛДАА-ЭДИЙН ЗАСАГ БОЛОН СОЁЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ” санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ийнхүү түүх, соёл нэгтэй Киргиз Улсын Иссык-Куль муж ба Увс аймгийн хамтын ажиллагаа төрөл бүрийн салбарт өргөжин хөгжих боломж бүрдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5034
3628 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%