Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөдөлгөөнт тоглоомын төв урамшуулал зарлалаа

2019-09-19

Үндэсний их баяр наадмын өдөр нээлтээ хийсэн Миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөдөлгөөнт тоглоомын төв мөргөлддөг машинаа ажиллуулж эхэллээ.
Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт харьяалагддаг тус тоглоомын төв өнөөдрөөс /2019.09.17/ эхлэн багцын урамшуулал, 10 хүүхэд тутмын 1 нь үнэ төлбөргүй, Насны ангиллаар тоглоом тус бүрт 1000-3000 төгрөгөөр хямдруулж тоглох боломжийг Дарханчууддаа олгоод байна.
Ажлын өдрүүдэд 16.00-21.00 цаг, амралтын өдрүүдэд 14.00-21.00 цаг хүртэл тус тоглоом төв ажиллана. Багцын урамшуулал тоглоомын үйл ажиллагаа зогсох хугацааг хүртэл үргэлжлэх аж.
Энэхүү тоглоомын төвд өнөөдрийн байдлаар мөргөлддөг машин, усан онгоц, кофены аяга, гинжит савлуур, морин тойруулга гэсэн таван тоглоом хэвийн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%