Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС БҮРДСЭН АЖЛЫН ХЭСЭГ БИЧИЛ УУРХАЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАНА

2019-09-20

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2019.09.20/ Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Монгол улсын Их хурлаас баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам болон бусад хууль тогтоомжийг орон нутгаас хэрэгжүүлэн ажиллаж байна.  
Дархан-Уул аймгийн ИТХ болон Засаг даргад хандан 8 нөхөрлөл өмнө нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлт гаргасан бөгөөд “Хонгор баялагийн ирээдүй” ЗБНөхөрлөлөөс Шарын гол сумын Санжинт багт 5 га талбайд олборлолт хийх хүсэлтийг нэмж гаргажээ.
Эдгээр нөхөрлөлүүдийн олборлолт хийх хүсэлт гаргасан газар нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаагүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ.
Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид судалж үзээд өмнө нь бичил уурхайн олборлолт хийж байсан нөхөрлөлүүдээс эргээд нөхөн сэргээлт хийгдсэн эсэх бодит баримттай танилцах саналыг гаргасан ба үүний дагуу аймгийн ИТХ-ын даргын захирамжаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, БОЭБХХ-ны Төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь үзэж танилцахаар шийдвэрлэлээ.
Ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн ИТХ-ын Хуралдаанд танилцуулж, дээрх 9 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх олгох эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%