Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​Дөрвөн аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчид спортын 5 төрлөөр өрсөлдөв

2019-09-23

17 жилийн өмнө Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Залуучууд аймгуудын төрийн албан хаагчдын дунд спортын нөхөрсөг тэмцээнийг явуулж эхэлсэн түүхтэй. Энэхүү тэмцээн өнөөдрийг хүртэл жил бүр болсоор ирсэн бөгөөд энэ жилийн тэмцээн Найрамдлаар овоглосон Дархан хотод боллоо.
Биеийн тамир спортын тухай хууль, Төрийн албан хаагчдын дунд нийтийн биеийн тамирын хөдөлгөөнийг өрнүүлэхэд чиглэсэн бодлогыг дэмжих, аймгуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага судлах зорилготой явагддаг тус тэмцээн 5 төрлөөр 2 өдөр үргэлжлэн явагдсан юм. Тэмцээнд Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчид оролцов.
Энэ жилийн тухайд 17 жил тасралтгүй спортын нөхөрсөг тэмцээнд оролцож байгаа аймаг бүрийн шилдэг нэг тамирчныг тодруулж өргөмжлөл цомоор шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%