Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨД 60 ТН ӨВС, 20 ТН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭНЭ

2019-09-30

2019-2020 онд Дархан-Уул аймгийн 4 сумын мал бүхий 17 багийн малчин, мал бүхий 3500 гаруй өрхөд хонин толгойд шилжүүлснээр 471.5 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Эдгээр малд шаардлагатай 45.2 мянган тонн байгалийн өвсийг малчид, хадланчид бэлтгэж байна. Цаг агаарын таатай нөхцөлд 9 сарын 25-ны байдлаар нийт бэлтгэх хадлангийн 44.6 хувь буюу 20.2 мянган тонн хадлан бэлтгээд байна.
Дархан-Уул аймаг Засгийн газрын 285 тоот тогтоолоор өгөгдсөн даалгаврын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд 60 тн өвс, 20 тн тэжээл бэлтгэхээс 30 тонн хур өвс, 20 тонн тэжээлийн нөөцтэй байна.
Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн 103 толгой үхэр өвөлжихөд шаардагдах 100 тонн өвс бэлтгэхээр иргэн Батбаяртай гэрээ байгуулсан байна.
Жил болгон аймгийн мал сүрэг Сэлэнгэ аймгийн хил залгаа 5-7 сумдад малтай өрх, мал өвөлжүүлж, хаваржуулах гэрээ байгуулдаг. Энэ жил урьдчилсан байдлаар 108 өрхийн 49,5 мян,толгой толгой мал өвөлжүүлэхээр тооцоо гарчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%