Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна

2019-10-04

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна.
2019 оны 10 дугаар сарын 03-ний өдөр Залуучууд театрт үе үеийн ахмад багш, оюутан залуус баярын хурлаа ёслол төгөлдөр зохион байгууллаа.
1969 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Сувилагчийн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдаж байснаас хойш хагас зуун жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт 10300 орчим эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэжээ.
Орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагын бааз суурь болсон тус сургуулийн багш нарын 20 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд энэ хамт олноор овоглосон эрүүл мэндийн салбарын 8 гавьяат ажилтан төрөн гарчээ. 21 дүгээр зуунд дэлхий нийтээрээ “Сургалтын байгууллагууд чанартай боловсролыг тэгш олгох” зорилтыг тавьсан.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхдээ тус сургуулийн хамт олон ISO стандартыг 2 чиглэлээр хэрэгжүүлж боловсролын 3 удаагийн магадлан итгэмжлэлээр амжилттай дүгнэгдсэн нь ойдоо барьж байгаа тэдний хамгийн том бэлэг юм байна.
Хагас зуун жилийн хугацаанд төрөн гарсан багш сурган хүмүүжүүлэгч, мэргэжлийн боловсон хүчин, сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгч нартаа түүхт ойн баярын мэндийг хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4077
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%