Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТИКА-ийн тѳслийн хүрээнд дадлагын анги танхимыг бүрэн засварлаж, шинэ тоног тѳхѳѳрѳмж суурилуулжээ

2019-10-07

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж байгуулагдсаны түүхт 35 жилийн ой  /2019.10.04/ тохиолоо. Ойн энэ өдөр тус сургуулийнхан Туркийн ТИКА төслийн хүрээнд 100 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр засвар, тохижилтыг нь хийсэн Тогооч, Нарийн боовны дадлагын газруудын нээлтийг албан ёсоор хийлээ. Хоол үйлдвэрлэл, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газарт 18 нэр төрлийн 25 иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэгджээ. Тус сургуулийн Тогоочийн 4 ангид 90 гаруй суралцагч мэргэжлийн боловсрол эзэмшиж байна. Дадлагын кабинетуудыг засварлан, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн, сургалтын таатай орчинг бүрдүүлснээр суралцагчдад мэргэжлийн ур чадвараа илүү нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэн өгчээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4077
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%