Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөлгүйгээр шашин сурталчлах үйл ажиллагаа явагдаж байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийлээ

2019-10-08

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөлгүйгээр шашин сурталчлах үйл ажиллагаа явагдаж байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийлээ.
Дорнод аймгийн хэмжээнд зөвшөөрөлтэй сүм, хийдийн үйл ажиллагаа явуулдаг нийт 13 сүм хийд байдаг. Үүнээс шашны урсгалаар нь ангилвал:
Буддын шашны урсгалын - 7
Христийн шашны урсгалын - 5
Бөөгийн шашны урсгалын - 1

Булганд суманд зөвшөөрөлгүйгээр шашин сурталчлах үйл ажиллагаа явагдаж байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд Булган суманд ажиллалаа.
Тус сумын төвд Хэрлэн сумын 4 дүгээр багийн харьяат иргэн В.Б, Д.Э нар нь 5*8 харьцаатай хувийн байшин барьж газар худалдан авсан ба 2019 оны 9 дүгээр сарын 22-ны Ням гарагт 3-12 насны 20 гаруй хүүхдэд Христийн шашныг сурталчлан 3-4 төрлийн ном, гарын авлага тараасан байна.
В.Б, Д.Э нарт Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа эрхлэх, суртал ухуулга хийх зөвшөөрлөө авсны дараагаар үйл ажиллагааг эрхэлж болох тухай ойлгууллаа.
Түүнчлэн цуглаан явуулах шашин сурталчлах зөвшөөрлөө аваагүйгээр дахин үйл ажиллагаа явуулан иргэд, олон нийт болон насанд хүрээгүй хүүхдүүдийг цуглуулбал Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх болно гэдгийг сануулан ажиллалаа.
Иргэн В.Б, Д.Э нарын харьяалагддаг цуглааны төв нь Улаанбаатар хотын Од кино театрт байрладаг бол Дорнод аймаг дахь цуглааны байр нь хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Ивээл хороололд Батболд пасторын удирдлага дор үйл ажиллагаа явуулан иргэд, олон нийтэд шашны номлолыг сурталчилдаг байна.
Мөн Булган сумын Төрийн албан хаагчидтай уулзан зөвшөөрөлгүйгээр цуглааны үйл ажиллагаа явуулан бага насны хүүхдүүдэд суртал ухуулга явуулж байгаа талаар мэдээлэл өглөө. Тус сумын төрийн албан хаагчид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа дээрх иргэдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%