Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ПОЛИФОНИ” ДУЭТ ДУУЧДЫН УЛСЫН УРАЛДААН ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2019-11-01

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Сонгодог урлаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд анх зохион байгуулагдаж байсан “Полифони” уралдаан 12 дахь жилдээ Дархан-Уул аймагт боллоо.
Уралдааны гол зорилго нь хүүхэд багачуудын хөгжмийн боловсрол, мэдлэг, чадварыг дээшлүүлж авьяасыг хөгжүүлэх, дуулах урлаг болоод хоолойн ур ухааныг эзэмшүүлж мэргэжлийн чиг баримжаа олгох, хүүхэд багачуудад сонгодог урлагийн төрлийг сурталчлахад оршжээ. Олон хоолой гэсэн утгатай тус уралдаан 5 насны ангиллаар явагдаж 5 аймгийн 210 гаруй сурагч оролцож байна.
Энэхүү уралдааныг Дархан хотын ууган сургууль болох 1 дүгээр сургуульд 1982 онд 1в ангид элссэн сурагчид мөн “Сонголон хайрхан” ХХК ивээн тэтгэжээ.
12 дахь жилдээ явагдаж байгаа тус уралдаан 3 төрлөөр явагдсан бөгөөд шалгарсан сурагчид клип хийлгэх эрх, мөнгөн шагнал, зулзагын гол зусланд амрах эрхийн бичгээр шагнуулдаг ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%