Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2019-11-04

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн манай аймагт ажиллаж байна.
Өнөөдөр /2019.11.04/ 14.00 цагт Залуучууд театрын их танхимд олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, гомдол хүлээн авах, санал, хүсэлтийг сонсохоор “Авлигатай тэмцэх газар танай аймагт” соён гэгээрүүлэх өдөрлөг, “Шударга ёс олон нийтийн хяналт” сэдэвт өдөрлөг, уулзалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр АТГ-ын https://www.iaac.mn/ цахим хаягийг сурталчилж байгууллага, албан тушаалтны хүнд суртлын талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “110” дугаарын утсаа танилцууллаа.
Мөн ажлын хэсэг уулзалт, өдөрлөгт оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг сонсон, гомдол мэдээлэл хүлээн авсан юм. Иргэд авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй болгох чиглэлээр санал сэтгэгдлээ илэрхийллээ.
Маргааш тус ажлын хэсэг 2018, 2019 онд Аманай аймагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%