Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хороодын ажлыг тогтмолжуулж, багийн ИНХ-уудын материаллаг баазыг бэхжүүллээ

2014-12-09

     Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2014 онд ИТХ-ын хороодын ажлыг тогтмолжуулах, сум, багийн Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг идэвхижүүлж, төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлж ажиллалаа.
    Хороодын ажлыг тогтмолжуулах зорилтын хүрээнд аймгийн ИТХ-ын хороодын ажиллах журам, ажлын чиглэлийг аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар батлан, хороодын хийх ажлын төлөвлөгөө, хорооны хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудал, хяналт шалгалтын удирдамжийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас боловсруулан, ИТХ-ын даргаас баталгаажуулан хороод хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн хорооны  ажлын дэвтрийг хэвлүүлэн өгч, хороод ажил үүргээ гүйцэтгэх, хяналт шалгалтаар явахад зарцуулах шатахууны зардлыг  олгож байна.
      Сум, багийн Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг идэвхижүүлж, төлөвшүүлэх, бэхжүүлэх зорилтын хүрээнд сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын, аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн болон багийн ИНХ-ын дарга нар, Тэргүүлэгчдийн сургалт зөвлөлгөөнүүдийг зохион байгуулж, 2014 оны төсөвт Орхон, Хонгор сумын ИТХ, багийн ИНХ-уудын материаллаг баазыг бэхжүүлж  30,0 сая төгрөгийн техник хэрэгсэл, ширээ сандалаар хангалаа. Цаашид ч энэ ажлыг үргэлжлүүлэн хийх чиглэл барьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%