Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирлаа

2014-12-09

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд шинэчилсэн бүртгэлийг явуулсан ба 97 төрийн бус байгууллага албан ёсоор  бүртгэгдээд байна. 2014 онд Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн “Орон тооны бус зөвлөл”-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд  “Төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулах нь” сэдэвт сургалтад 5,  “Төрийн бус байгууллагын ня-бо бүртгэл, санхүүгийн тайлан гаргах  аргачлал” сэдэвт сургалтад 30 гаруй ТББ-ууд оролцлоо.  “Хүчирхийлэлд өртсөн  хохирогчид үйлчилгээ үзүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг түр  хамгаалан  байршуулах байр”-ыг “ Сэтгэлийн Дэм Мөнх” ТББ-ыг түшиглэн байгуулж, үйл ажиллагаанд нь 8.3 сая төгрөгийн дэмжлэгийг Орон нутгийн хөгжлийн сангаас үзүүлсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%