Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

OРОН НУТАГТ ШИНЭ ТЕХНОЛОГИ БОЛОН НОГООН ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

2020-02-10

Орон нутгийн хөгжилд Төр, иргэний нийгмийн байгууллага, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийн тэгш оролцоог хангасан, түншлэлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах зорилго бүхий Германы ЭТИС хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжил-түншлэл” төслийн хүрээнд аймгийн “Тогтвортой хөгжил - Түншлэл зөвлөл”-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулсан ба 2019 онд зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан цуврал сургалтуудыг зохион байгууллаа.
Уг төслийн хүрээнд Орон нутагт шинэ технологи болон ногоон технологийг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөр хамтран “Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” чиглэлийн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан төслүүдэд 30 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох ба бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд Та бүхнийг шинэ болон ногоон технологийн санаагаа ирүүлэхийг урьж байна.
Та өөрийн шинэ технологийн эсвэл ногоон технологийн төслөө 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн 14:00 цагаас өмнө дараах хаягт ирүүлнэ үү.
Электрон хувилбарыг newgreentechmongolia@gmail.comхаяг руу
Цаасан хувилбарыг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ гудамж, 38-р байр 2-р давхарт “Шинэ технологи, ногоон технологийг дэмжих хөтөлбөр”

Жич: Төслийн загвар маягт болон төсөл бэлтгэх зааврыг тус зарын холбоосоор орж татаж авна уу! 

Жич: Төслийн загвар маягт болон төсөл бэлтгэх зааврыг тус зарын холбоосоор орж татаж авна уу! 

·         Fund Proposal Template_MN LBAF

·         Financial tables Excel_MN (Autosaved)

·         Example project cost table MB

·         Example Income-Cost tables

https://www.youtube.com/watch?v=cfJdI2aOwCg

Тодруулга авахыг хүсвэл newgreentechmongolia@gmail.com цахим хаягаар хандана уу.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тогтвортой хөгжил - Түншлэл зөвлөл
Холбоо барих утас: 99031203, 88095662

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%