Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗОРЧИГЧДОД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2020-02-14

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Дархан Авто тээврийн төв, “Нэн сайхан сэтгэл” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хамтран Урд постоор зорчиж байгаа автобус, жижиг тэргээр үйлчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг 2020 оны 02 дугаар сарын 13-наас эхлэн үзүүлж эхэллээ.
Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 15 иргэнийг ийнхүү түр ажлын байртай болгосон байна.
Тэд зорчигчдын халууныг хэмжин, гарыг нь ариутгаж нэг удаагийн амны хаалтаар үйлчлэн зөвлөгөө зөвлөмжийг өгч байгаа ажээ.
Энэхүү ажил ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%