Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АР ГЭРИЙН ГАЧИГДАЛ, ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, АЛБАН ТОМИЛОЛТЫН ХҮРЭЭНД ТҮР ҮНЭМЛЭХ ОЛГОНО

2020-02-28

Улсын онцгой комиссын шийдвэр, Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл түр зогсоохоор болжээ.

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, албан томилолт гэх мэт/ хот, сум хооронд зорчих төрийн албан хаагч, иргэдийн нотлох баримтыг үндэслэн Аймгийн Шуурхай штабаас түр нэвтрэх үнэмлэхийг олгох юм байна. Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 230 гаруй түр үнэмлэхийг Шуурхай штабаас олгожээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%