Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УРИАЛГА

2020-02-28

Эрхэм хүндэт Дарханчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Дэлхийн хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй COVID-19 буюу шинэ коронавирусын халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсад бүртгэгдэж, халдвар авагчдын тоо 83342 хүрч 2858 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагуудаас шаардлагатай шийдвэрүүдийг гарган, ард иргэд чанд дагаж мөрдсөнөөр уг өвчний халдвар манай улсад одоогоор бүртгэгдээгүй байна.

Төр Засгаас цагаа олсон зөв шийдвэрүүдийг тухай бүрд нь гаргаж,  Монгол Улсын ард иргэд хэрхэн даган мөрдөж, аюулт өвчнөөс өөрсдийгөө хамгаалж байгаа талаар дэлхийн олон улсад үлгэр жишээ болж байна.

Гэвч үүнд сэтгэл амарч болохгүй юм.

Дархан-Уул аймгийн болон сумдын Засаг дарга нар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон бусад төрийн байгууллагын албан хаагчид орон нутагтаа шаардлагатай арга хэмжээг шуурхай авч иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй, уйгагүй ажиллаж байгааг та бид тодхон харж байна.

Мөн аж ахуйн нэгж, албан байгууллага бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилтан албан хаагчдаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийж байна. Энэ ажлуудаа улам эрчимжүүлэхийг бүх байгууллагын удирдлагууд та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Хөрш зэргэлдээ улсуудад өвчний тархалт идэвхтэй хэвээр байна. Иймд:

1.    Хоёр хөршийг холбосон авто болон төмөр зам дайран өнгөрдөг, хүн ам төвлөрсөн хотын хувьд Дарханчууд бид илүү сонор сэрэмжтэй байж иргэн бүр “Таны эрх, бусдын эрхээр хязгаарлагддаг” гэдгийг санаж үүрэг хариуцлагаа ухамсарлан төр засаг, орон нутгийн удирдлагаас гаргасан шийдвэрүүдийг чанд мөрдөн өөрийгөө, гэр бүлээ, хайртай хүмүүсээ болон бусдыг COVID-19 буюу шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх

2.    Дархан хотынхоо ард иргэдийг аюулт өвчнөөс хамгаалах их үйлсэд нэгдэж хүн хүч, хөрөнгө санхүү, эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг аймгийнхаа нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад тус тус УРИАЛЖ байна.

Иргэн та хариуцлагатай байж, амны хаалтаа байнга зүүж, болзошгүй эрсдэлээс хамтдаа сэргийлье.

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%