Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭХИЙН АЛДАР I, II ОДОНГООР 301 ЭХИЙГ ШАГНУУЛАХААР УЛАМЖЛАВ

2020-03-31

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2020.03.30/ Тэргүүлэгчид олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн, “Эхийн алдар”-ын 1, 2 дугаар одонгийн болзол хангасан  ээжүүдийн материалтай танилцав.
Тус хурлаар “Эхийн алдар”-ын I одонгоор 16, “Эхийн алдар”-ын II одонгоор 285 эхийг шагнуулахаар баталж, Монгол улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. .
“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эх II одон, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эх I одон авахаар заасан байдаг бөгөөд Дашрамд мэдээлэхэд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийн 3.2-д “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж заасан.
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын 2013 оны  2 дугаар сарын 19-ны өдрийн ТГ/160 дугаар албан бичгээр дээрх хуулийн заалтыг тодруулан /“одон”-гийн буюу 4 дэх хүүхэд нь нэг нас хүрэхэд бусад 3 хүүхэд нь эсэн мэнд байгаа тохиолдлыг алдарт эхийн хоёрдугаар одон авах нөхцөл гэж үзнэ/ гэдэг тайлбарыг ирүүлсэн.
”Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдгийг 3.2-т заасан агуулгаар төсөөтэй ойлгоно гэж хуулинд заажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%