Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2020 ОНД ЦЭРГИЙН АЛБЫГ БИЕЭР ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ БАТЛАВ

2020-03-31

Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “2020 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай” асуудлыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар /2020.03.30/  танилцуулав.
Тус хурлаар 2020 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд Дархан сум 8,  Шарын гол сум 3, Хонгор сум 2,  Орхон сум 2 нийт  15 хүнийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгахаар тогтоосон ба тэд байгалийн гамшигтай тэмцэх /үер ус, зуд, гал түймэр/, улсын хил орчимд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргийг хүлээх юм.
Цэргийн дүйцүүлэх алба нь цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй буюу ямар нэгэн шалтгаантай гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүст хамааралтай бөгөөд эдгээр хүмүүс нь хоёр жилийн хугацаанд нийт 1200 цаг тухайн орон нутгийн цэргийн штабт бүртгүүлэн, үүрэг гүйцэтгэдэг байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%