Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН 6 ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАВ

2020-03-31

Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр хурлаар аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын судалгааг хийж, зөвшөөрөлтэй байгууллагуудыг хяналтад авч, үйл ажиллагааг нь хязгаарлах, зөвшөөрөлгүй буюу хууль бус үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг хаах арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон.
Үүний дагуу аймгийн онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар хурлаас Нийгмийн бодлогын хэлтэс, ГХУСАЗЗөвлөлөөс хамтарсан ажлын хэсэгт сүм, хийд, шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болон бүртгэлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт хийхийг үүрэг болгожээ.
Шалгалтын дүнгээр аймгийн ИТХ-аас батласан журамд заасан хугацаанд зөвшөөрлөө сунгуулаагүй шашны зургаан байгууллагын зөвшөөрлийг цуцлах саналыг өнөөдөр /2020.03.30/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн бөгөөд Тэргүүлэгчид дэмжин баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%