Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАРЫН ГОЛ СУМЫН УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАД АВЛАА

2020-05-22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар Хуралдаанаар  /2020.05.20/  Шарын гол сумын Бууртын хөндийн цэвэр усны нөөц газрыг “Орон нутгийн хамгаалалтад авах” тухай асуудлыг хэлэлцлээ.

Буянтын хөндийд байрлах 8 гүний худгаас хоногт 1416 м.куб ус олборлон, Шарын гол сумын айл өрх, аж ахуйн нэгжийг усаар хангадаг бөгөөд 2005 оноос  ашиглалтын 2 худаг усны ундаргагүй болсон учир сумын хүн амын унд ахуй, техникийн ус хангамжийн ойрын болон хэтийн өсөн нэмэгдэх хэрэглээг хангах найдвартай нөөц бүхий ус хангамжийн шинэ эх үүсвэртэй болох шаардлага үүсчээ.  

Үүний дагуу Улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүний худаг, шугамын ажил хийгдсэн байна.

Мөн БОАЖЯ 2016 оны А/112 тоот тушаалаар томилогдсон мэргэжлийн шинжээчдийн баг ирж ажиллан газрын доорх усны түвшин 19 м-ээр буурсан гэсэн дүгнэлт гаргасан байна.

Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид Шарын гол, Хонгор сумын ИТХ, иргэдийн саналыг харгалзан Бууртын хөндийн цэвэр усны нөөц газрыг “Орон нутгийн хамгаалалтад авах”-аар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%