Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО

2020-07-23

1993 оноос эхлэн Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалтыг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэхүү уламжлалын дагуу Дундговь, Өмнөговь аймгийн ИТХ-аас  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудыг туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн”-ийг /2020.07.17-21/ хотод зохион байгууллаа.

            Энэхүү туршлага солилцох уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албаны төлөөллүүд оролцсон ба Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцсон юм.

Төвийн бүсийн аймгуудын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудыг туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн”-ийн хүрээнд Өмнөговь, Дундговь аймгуудын байгалийн үзэсгэлэнт газрууд болон бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь үзэж танилцлаа.  

Мөн ажилтнуудын дунд спортын тэмцээн зохион байгуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд буухиа тэмцээнд   хүрэл медаль, усан гар бөмбөгийн тэмцээнд ажилтан Б.Амархүү тэргүүн байр эзэлж, алтан медаль тус тус хүртэж, багийн амжилтаар тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%