Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАНГИЙН 14 ДЭХ ДУГААРЫГ БОЛОВСРУУЛЛАА

2020-08-31

САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАНГИЙН 14 ДЭХ ДУГААРЫГ БОЛОВСРУУЛЛАА

Огноо: 2020/08/26

Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг Монголбанкнаас боловсруулан Та бүхэнд хүргэж байна. Уг тайлан нь (1) Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн эрсдэл эмзэг байдал, (2) Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөлөл, (3) Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын голлох эрсдэл, эмзэг байдал, (4) Монголбанкнаас хэрэгжүүлж буй макро зохистой бодлогын арга хэмжээний тухай нийт дөрвөн бүлгээс бүрдэж байна.  Энэ удаагийн тайланд Монгол Улсын санхүүгийн системийн эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж, түүнийг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ, Монгол Улсын санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, цаашид санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй асуудлуудын талаар тусгасан нь өмнөх тайлангуудаас онцлог боллоо. Тайланг Монголбанкны веб хуудасны "Санхүүгийн тогтвортой байдал" цэс эсвэл эндээс /https://www.mongolbank.mn/documents/sanhuugintb/FSC_report_202008.pdf/ татан авна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%