Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН 2020 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙВ

2020-09-18

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 18 дугаар Хуралдаан өнөөдөр /2020.09.18/ 91,0 хувийн ирцтэй эхлэв.

            Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Т.Тулгаа, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч А.Янжмаа, Т.Ганболд, Н.Батсайхан  нар  сонгогдсон бөгөөд Хуралдаанаар “Аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцлээ.

Аймгийн 2020 оны төсөвт хийх тодотголын талаар аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэж,  аймгийн Аудитын газраас 2020 оны төсөвт хийх тодотголын төсөлд өгөх санал”-ыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат,  аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны 2020 оны орон нутгийн төсөвт хийх тодотголын төсөлд өгсөн дүгнэлт”-ийг тус хорооны дарга  Б.Жавхлан нар  тус тус танилцуулсан юм.

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль” Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлагдаж, манай аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутгийн төсвийн суурь орлого, зарлагууд тодорхой хэмжээнд буурч ирсэн тул Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1 дэх  Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон” гэсэн заалтыг үндэслэн аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийж баталлаа.   

Дэлхий даяар эрчимтэй тархаад байгаа Коронавируст халдвар цар тахал нь Монгол улс төдийгүй дэлхийн бусад орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан таамаглаагүй хохирлыг үзүүлээд байгаа билээ. Уг нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2020 оны макро эдийн засгийн төсөөлөл анх тооцон төсөвт тусгаж байснаас өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор коронавируст халдвар цар тахлын улмаас орон нутгийн төсвийн орлого оны эцэст төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсэж байгаа нь 2020 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, хөтөлбөр, төсөл арга хэмжээнүүдэд өөрчлөлт оруулах, ач холбогдлоор нь эрэмбэлэх замаар төсвийг дахин хуваарилах зайлшгүй шаардлагыг бий болголоо.

Дээрх бодлогын арга хэмжээнүүдийн холбогдох тооцоолол, өөрчлөлтийг төсөвт тусгах шаардлагын үүднээс “аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх тухай” төслийг боловсруулжээ.

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 18 дугаар Хуралдаанаар орлогыг 21,601.0 сая төгрөг, зарлагыг 15,540.6 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 1,824.1 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 4,236.3 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг 3,714.4 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 45,496.3 сая төгрөгөөр тус тус баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%