Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОГТЛОО

2020-10-21

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2020.10.21/ хуралдаж, аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлон зарлалаа.

Хуралдаанаар аймгийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн дүнгийн тухай болон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай,  аймгийн ИТХ-ын даргыг сонгож, батлах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож, батлах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцүүлэхээр баталлаа.

Мөн Тэргүүлэгчдийн хурлаар “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай” асуудлыг хэлэлцсэн бөгөөд Дархан сумын 3 дугаар багийн ахмад настан Л.Балданг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн баатар” цолоор, Дархан сумын 9 дүгээр багийн ахмад настан С.Энэбиш, “Монгол алтан тос” ХХК-ийн ерөнхий инженер М.Гомбо нарыг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор, ХГУТО-гоор 3, Алтан гадас одонгоор 16, Хөдөлмөрийн Хүндэт медалиар 18 хүнийг  тус тус шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж өргөн мэдүүлэхээр баталж тогтоол гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%