Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ТҮҮХИЙН НОМЫГ ЭМХТГЭН ГАРГАЛАА

2020-11-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Монгол оронд Нутгийн удирдлагын тогтолцоо анх үүсч хөгжсөний 95 жилийн ой, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэн байгуулагдсаны 26 жилийн ой, Дархан хотын 59 жилийн ойд зориулсан “Дархан-Уул аймгийн Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллагын түүхэн товчоо” номыг эмхтгэн бэлтгэлээ.

Тус номонд 1962 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  чуулсан Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын анхдугаар чуулганаас эхлэн түүхчилсэн байдлаар тусгасан болно.

УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотыг  Дархан-Уул аймаг гэж нэрлэн АДХ-ыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, АДХ-ын Гүйцэтгэх Захиргааг ЗДТГ болгон 7 хороо захиргаа, 4 сум, ОСГ-ны 33 хороог 24 баг болгож, Хот хорооны  депутат, аймаг, сумын хурлын төлөөлөгчөөр солигдож ажилласан байна.

Уг номонд аймгийн ИТХ-ын анхны бүрэн эрхээс эхлэн 7 удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдон ажилласан аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчид болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албанд ажиллаж байсан төрийн албан хаагчдын талаар дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан юм.

Мөн 7 удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан удирдлагуудын дурсамж, тухайн хугацаанд өрнөж байсан улс төрийн нөхцөл байдал, үйл явдал, баримталж ажилласан үндсэн чиглэл, бодлого, үйл ажиллагааг харуулсан дурьдатгалуудыг оруулж, түүгээр дамжуулан Дархан-Уул аймгийн нутгийн өөрөө ёсны байгууллагын үүсэл хөгжлийг харуулахыг зорьлоо.

Хурлын байгууллагын бүрэн эрх сонгуулиас сонгуулийн хооронд хэрэгжиж, шинээр сонгогдон байгуулагдсан хурлын байгууллагаас сонгогдон, нэр дэвшигдэж томилогдсон хот, аймгийн удирдлагууд бодлогоо гаргаж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг боловч өмнөх хурлаас баталсан бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, уламжлал шинэчлэл ямагт хадгалагдаж байдаг нь төрийн ажлын нэг онцлог байдаг билээ. Түүний зэрэгцээгээр Хурлын байгууллагын бүрэн эрх бүрийн хугацаанд баримталсан бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаа нь өөр өөрийн онцлог, утга агуулга, өнгө төрхийг хадгалж буйг энэхүү түүхэн номын агуулгаас харж болно.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%