Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БҮХ ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДДАА ХҮРГЭХ СЭТГЭЛИЙН ДЭМ...

2020-11-24

Багшийг цэвэр ариун сэтгэлтэй баяр баясгалантай сурагчид,  жүжигчидийг сэтгэл догдлуулсан үзэгчид , барилгачидыг баярлаж талархсан хэрэглэгчид , зохиолчдыг хүндэтгэж биширсэн уншигчид угттдаг бол ЭМЧ-ийг өвчин зовлонд нэрвэгдсэн, санаа сэтгэл нь түгшсэн, горьдлого тээсэн хүмүүс угтдаг.

 

Бусдыг амарч цэнгэж унтаж нойрсож байхад эмч хүн ширүүн бороо цасан шуурга сөрөн өдөр шөнийн аль ч цагт хүний алтан амьтай өрсөлдөж өвчтөний хувь тавилан эмчилгээнийхээ үр дүнгийн талаар санаашран ЗОВЖ суудаг..зарим үед эмч хүнд халдварт өвчний голомтод тэргүүлэн орж амь насаа зориулахаас ч буцахгүй ЭР ЗОРИГ ХҮСЭЛ СЭТГЭЛ шаардах үеч бий.. тэд яг одоо энэ зам дээр явна,..түмний төлөө өөрийгөө 'хаян" түнэр харанхуйд ЛАА асаан биднийгээ гэрэлтүүлж явна.. тэдэнд юуч тохиолдож болно гэвч тэд ТАНГАРАГ -аа хамгийн хайртай хүмүүсээсээ ч ИЛҮҮ-д тавих хүмүүс!. Ёс суртхууны ДЭЭД ЭРМЭЛЗЭЛ зөвхөн эмч хүнд л байна.

 

Эмч "өвчтөнд эцэг нь, өвчнөөс эдгэрч байгаа хүнд хамгаалагч нь, эрүүл хүнд нөхөр нь" байх ёстой гэсэн ёс суртхууны хууль тэдэнд үйлчилдэг ..түүгээрээ нийгмээс өвөрмөц ТУШААЛ авсан улс!!. Эмч хүн бусдад ИТГЭЛ НАЙДВАР төрүүлж сайн сайхны гэрэл гэгээ болдог. Хүнд үед хүн бүр ТӨР ЭМЧ ЦАГДАА гурваал дууддаг аврал эрдэг..

 

Тийн учир эмчийг хайрлаж хүндлэх нь эх эцгээ хайрлаж хүндлэхээс ялгаа юун.? Дарханы Эмч эмнэлгийн ажилтануудадаа гүн их баярлаж сууна Монголын бүх эмч ажилтанууддаа эрүүл энхийг хүсье биеэ сайн бодоорой..

 

Р.Батжаргал

Дархан хот 2020.11.19

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%