Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2021-04-01

 Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан /2020.04.01/ боллоо. Хуралдаанаар:

  • Дархан сумын нутаг дэвсгэрт малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай Татварын хэлтсийн мэргэжилтэн Ж.Баттулга танилцуулж, ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
  • Дархан сумаас 2021 онд Алдарт эхийн 1 дүгээр одонгоор 13, 2 дугаар одонгоор 265, нийт 278 эхийн ирүүлсэн материалыг шүүн хэлэлцэж, аймгийн  ИТХ-д хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 4 дүгээр хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Даваа гарагийн 10.00 цагт аймгийн хуралдааны танхимд хуралдуулахаар тогтлоо.
  • Монгол улсын төрийн дээд шагналд тодорхойлж ирүүлсэн 100 иргэний материалтай танилцаж, дэмжин уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%