Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймагт вакцинжуулалт хийгдэж эхэллээ

2021-04-06

Эхний ээлжинд 04 дүгээр сарын 05-ны өдөр эрсдэл дунд ажиллаж байгаа аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, тагнуулын байгууллагын ажилтнууд, 04 дүгээр сарын 06-ны өдрөөс стратегийн ач холбогдол бүхий байгууллагууд болох үүрэн холбооны операторууд, боловсролын байгууллагын багш, ажилтнууд, хилийн цэрэг, “Булган Мээж” ОНӨХХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Булган сумын худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнууд, Булган сумын 70-аас дээш настай ахмадуудаа вакцинжуулахаар боллоо. 
Сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулан аймгийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтад хамрагдах алба хаагчид, иргэдэд мэдээлэл өгнө. Вакцинжуулалтад сайн дурын үндсэн дээрээс хамрагдах ёстой бөгөөд архаг хууч өвчтэй, харшилтай хүмүүс,  жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хориглох заалттайг анхаараарай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%