Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ЦАХИМААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2021-04-06

Малын тоо толгойн албан татварын тухай хууль энэ оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн сум орон нутаг ИТХ-аараа хэлэлцэн татварын хувь, хэмжээг тогтоох ёстой. Үүний дагуу Дархан-Уул аймгийн ИТХ, түүний дэргэдэх Иргэний танхим, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүх шатанд ажлын уялдаа хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.04.06/ цахимаар зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, экологийн бодлого, хяналтын хороо, Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Мал эмнэлгийн газар, ГХБХБГ, Тариаланчдын Үндэсний холбооны удирдлагууд оролцож, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүдтэй цахимаар саналаа солилцож, сумдад тодорхой заавар чиглэл өглөө.

УИХ-аас “Малын тоо толгойн албан татвар”-ыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, тухайлбал малын бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн өнөөгийн нөхцөлд хадлангийн талбайг хашиж хамгаалах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд татварын орлогыг зарцуулахаар тусгасан. Малын тоо толгойн албан татварын дээд хэмжээг 2000 төгрөг байхаар тогтоожээ.

Сумдаас хуулийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын саналыг авч, нийтийн сонсгол зохион байгуулан нөлөөллийн ажлуудыг эхлүүлсэн бөгөөд одоогоор малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон Сумын ИТХ-ын шийдвэр гараагүй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%