Завхан аймгийн Сантмаргаз сумын Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
түүхэн замнал
1992 оны 08-р сарын 18-ний өдөр “ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тухай” хууль хэрэгжсэнээр Сантмаргаз суманд ИТХ-ын төлөөлөгчөөр 20 хүнийг 2 жилийн хугацаагаар сонгож анхны сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Ванчингийн Дагвадорж сонгогдон, орон тооны нарийн бичгийн даргаар Галдангийн Заграабаатар ажиллаж байв.
1994-1996 онд мөн 20 төлөөлөгч сонгож орон тооны бус ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Дагвын Каршин сонгогдон нарийн бичгийн даргаар Г.Заграабаатар үргэлжлүүлэн ажиллаж байсан.
1996-2000 онд сумын ИТХ-д 20 төлөөлөгч 4 жилийн хугацаагаар сонгож, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Сангажавын Багаажав сонгогдон орон тооны бус нарийн бичгийн даргаар Ванчингийн Дагвадорж ажиллаж байв.
2000-2004 онд ИТХ-д 20 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Дагвын Мягмаржав сонгогдож орон тооны бус нарийн бичгийн даргаар Цагаанхүүгийн Мөнхтуяа ажиллаж байсан. 2001 оноос эхлэн сумдын ИТХурал ажлын албатай болж, хурлын ажилтанаар Дансранжавын Гүндэгмаа ажилд орсон.
2004-2008 онд 20 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Арьхадын Чойдорж 2007 оны 5-р сар хүртэл ажиллаж, 2007оны 5-р сараас 2008 он хүртэл Цанжид овогтой Энх-Амгалан ажилласан.
2008-2012 онд 21 төлөөлөгч ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Арьхад овогтой Даваадорж ажилласан.
2012-2016 онд 15 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Арьхад овогтой Даваадорж үргэлжлүүлэн сонгогдон ажилласан.
2016-2020 онд 15 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын даргаар Баяр овогтой Батаа сонгогдон ажилласан.
2020-2024 онд 15 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын даргаар Төмөрхуягийн Хатанбаатар ажиллаж байна.
Сантмаргаз сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан
болон одоо ажиллаж байгаа хүмүүс
2001 оноос эхлэн сумдын ИТХ орон тооны ажлын албатай болсон.
- Д.Гүндэгмаа 2001-2015 оны 03 сар хүртэл
- Н.Жамбалдорж 2015 оны 04 сараас 2017 оны 03 сар хүртэл
- Г.Гантулга 2017 оны 03 сараас 2019 он хүртэл
- В.Мөнх-Уянга 2020 оны 04 дүгээр сараас одоог хүртэл ажиллаж байна.