Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.НАСАНБАТ "#ХӨТӨЛ_ХОРООЛЛОО_НОГООН_ХОРООЛОЛ_БОЛГОЦГООЁ" АЯНЫГ ДЭМЖИЖ 500 ШИРХЭГ МОД ХАНДИВЛАВ

2021-05-10

Дархан хот үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг угтаж, Дархан сумын Малчин багийн иргэд болон тус багийн ИНХ, Засаг дарга, аймаг сумын Төлөөлөгчдийн санаачлагаар “Ногоон Дархан” төслийн хүрээнд "#Хөтөл_Хорооллоо_Ногоон_Хороолол_Болгоцгооё" аяныг өнөөдөр /2021.05.10/ эхлүүлж байна.

Тус аяны хүрээнд Малчин багийн өрхүүдэд хашаандаа мод тарих ажлыг дэмжих замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд  УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат болон бусад ААНБ, иргэд монос, улаан, ногоон агч, үрэл, нарс, улиас, голт борын суулгацыг хандивласан юм.

Малчин багийн нийт 160 гаруй өрх тус бүрт хашаандаа тарьж ургуулах 4-5 суулгацыг өгч, арчлалт хамгаалалтыг бүрэн хангах талаар гэрээ байгуулан, эцсийн үр дүнг гартал холбогдох газруудаас хяналт тавьж ажиллана.  

Түүнчлэн аймгийн БОАЖГ-аас тэдгээр айл өрхүүдэд мод тарих тухай, цаашид хэрхэн арчлах, усалгаа арчилгааг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%