Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 4 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХААР БОЛЛОО

2021-05-31

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2021.05.31/ болж, тус хурлаар Тэргүүлэгчид “Монгол Улсын төрийн цол, одон медальд уламжлах тухай”, “Дархан хайрханыг тайх тухай, “Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай”, Мэдээлэл технологийн албаны дүрмийн төсөл, “Утаагүй Дархан” дэд хөтөлбөрийн төсөл, “Оюунлаг Дарханчууд” дэд хөтөлбөрийн төсөл, “Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө шилжүүлэх, зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө акталж данснаас хасах, зөвшөөрөл олгох тухай” асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, ОБГ-ын 2021 оны эхний хагас жилийн урьдчилан сэргийлэх ажлын товч тайлантай танилцаж, цаашдын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой саналуудыг дэвшүүллээ.

Тус хурлаар аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 4 дүгээр Хуралдааныг 2021.06.14-ны өдөр зарлан хуралдуулж, “Аймгийн 2021 оны төсөвт зохицуулалт хийх тухай” асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%