Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬД УЛАМЖЛАВ

2021-05-31

   Аймгийн Тэргүүлэгчдийн хурлаар /2021.05.31/ Тэргүүлэгчид Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 51 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.

   Үүнд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, “Алтан гадас” одонгоор 27, “Цэргийн хүндэт медаль”-аар 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 17 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

    Мөн боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, биеийн тамир, спортын салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан Дархан сумын 4 дүгээр багийн ахмад настан Ч.Батсүхийг Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор, Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн захирал Ө.Дэлгэрийг “Гавьяат багш” цолоор, 14 дүгээр багийн ахмад настан Б.Долгорсүрэнг “Гавьяат тамирчин” цолоор, Залуучууд театрын ерөнхий найруулагч МУСТА М.Цогтыг “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%