Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УТААГҮЙ ДАРХАН АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2021-05-31

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2021.05.31/ Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Утаагүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг танилцуулсан бөгөөд Тэргүүлэгчдийн олонхийн саналаар дэмжин баталлаа.

   Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, байгаль орчинд ээлтэй арга, технологи нэвтрүүлэх, сурталчлах замаар агаарын бохирдлыг бууруулахад тус хөтөлбөрийн зорилт оршиж байгаа юм.

   Дархан-Уул аймгийн бохирдлын эх үүсвэр нь гэр хороолол, тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, шатахуун түгээх станцууд, томоохон үйлдвэрийн уурын зуух, нам даралтын уурын зуух, элэгдэл эвдрэлд орсон газрын хөрс, том ширхэгт тоос, хог хаягдлаас үүдэлтэй хэмээн тодорхойлсон бөгөөд “Утаагүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах, үйлдвэр, аж ахуй нэгжүүдээс гарч буй утаа, тоосжилтыг бууруулах, авто машинаас гарах утаа, тоосжилтыг бууруулах зэрэг арга хэмжээг авах үндсэн зорилтуудыг дэвшүүлжээ.

    Утаагүй дархан дэд хөтөлбөрийн үр дүнд Гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулж, 2120 өрхийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн үйлчилгээ хөгжиж,  4120 орчим тээврийн хэрэгслээс  агаарт хаягдах бохирдлыг  бууруулах, аймгийн хэмжээнд уурын болон усан халаалтын 24 зуухны үйл ажиллагааг сайжруулж агаарт хаягдах /SOX,NOX,CO,PM10,PM2.5/ 662 тн/жил бохирдуулагч бодисын ялгарлын хэмжээг бууруулах, 4200кВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэрт хэрэглэсэн 43,6 мян.тн нүүрсний шаталтаас үүсэх /SOX,NOX,CO,PM10,PM2.5/ 12,6 мян.тн/жил бохирдуулагч бодисын ялгарлыг бууруулах, агаарын чанарын хяналтын автомат харуултай болсноор иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%