Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

13 СҮМ, ХИЙДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАВ

2021-06-11

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2021.06.11/ сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах эсэх талаар хэлэлцлээ.

    Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр зөвшөөрлөө сунгуулах материалаа ирүүлсэн сүм, хийдийн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.

     Уг хурлаар “Долоо дахь өдрийн адвентист” сүм, “Хөвөгч авдар Есүсийн хайр” сүм, Христын чуулганы “Итгэл сүм”, “Нэг довныхон холбоо”, “Шинэчлэл холбоо” сүм, “Есүсийн алдар” сүм, “Вайвэм” дархан монголиа, “Дархан эзний цуглаан” сүм, “Есүсийн тосгон” сүм, “Гоц авъяас, зөн билгийн шавь академи”, “Бал сажаавын номлолт Жавзан Нарохажид” хийд, “Дархан амьд үг” христийн сүм, “Дархан” христийн чуулган зэрэг 13 сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийг нэг жилээр сунгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%