Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УИХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

2021-07-09

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 11.40 цагаас цахимаар эхэллээ.
Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дээд шүүхийн ерөнхий шүүгч, прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, үе үеийн Ерөнхийлөгч нар, аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч нар цахимаар оролцож байна.
УИХ-ын хаврын чуулган өчигдөр хаалтаа хийсэн. Энэ удаагийн хаврын чуулган Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш өдөр буюу 83 өдөр чуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4992
3595 / 72%
879 / 18%
251 / 5%
267 / 5%