Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

2021-09-17

БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Огноо: 2021/09/17

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл болон “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд өнөөдөр (9-р сарын 17-ны өдөр) Монголбанкны Ерөнхийлөгч, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөн санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болох ач холбогдолтой бөгөөд Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам чиглүүлж, Санхүүгийн зохицуулах хороо, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын банкны холбоо гэсэн оролцогч талуудыг багтаасан ажлын хэсгийн оролцоотой хэрэгжүүлнэ.

Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний ¼-ийг бүтээж, нийт ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлж байгаа. Дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм. Иймд хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж тус төлөвлөгөө 2 үе шаттай хэрэгжүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%