Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МБЗ-ИЙН ГИШҮҮДЭД ​“ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2022 ОНД БАРИМТЛАХ ​ҮНДСЭН ЧИГЛЭЛ”-ИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2021-09-17

МБЗ-ИЙН ГИШҮҮДЭД ​“ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2022 ОНД БАРИМТЛАХ ​ҮНДСЭН ЧИГЛЭЛ”-ИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

Огноо: 2021/09/17

Монголын бизнесийн зөвлөл ээлжит уулзалтаараа Монголбанкны холбогдох удирдлагуудыг урьж “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа УИХ-д өргөн барихаар боловсруулж буй “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулан илтгэл тавьлаа.

Хэлэлцүүлэгт ерөнхий Модератороор Монголын Бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дэд дарга Б.Бямбасайхан, Панелистаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Залуу Судлаачдыг Дэмжих Сангийн Тэргүүн Д.Жаргалсайхан нар оролцлоо.

Ирэх онд Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтоо биелүүлж цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, сэргэлтийг дэмжих, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай бодлогын арга, хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аянд дэлхий нийттэй хөл нийлүүлэн тэмцэх, уул уурхайн бус салбарын экспортын хөгжлийг эрчимжүүлэх, дижитал шилжилттэй уялдуулан их тоон өгөгдлийг бүрдүүлэх зэрэг шинэлэг зорилтуудыг биелүүлэх хүрээнд төрийн холбогдох байгууллага болон олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа онцолж байна.

 

Энэ жилийн хувьд уг хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчид болон олон улсын байгууллагын төлөөллүүдийг түлхүү оролцуулан мөнгөний бодлогын ирэх жилд дэвшүүлсэн зорилтуудын талаар илүү нарийвчилсан мэдээлэл авч, санал бодлоо хуваалцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1263
493 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%